2-р сар 2021
Үнэгүй дугаар
Сар шинээ угтсан энэ сарын дугаарынхаа гол зочноор бид ардын урлагийн тод төлөөлөл болсон, уртын дуучин Б.Алтанжаргалыг урилаа. Онцлох гадаад уран бүтээлчээр хөгжмийн ертөнцөд өвөрмөц дүр төрх, зоримог уран бүтээлээрээ ялгараад буй Рина Саваяамаг нэрлэсэн бол "Hidden Gem" буландаа "The Logos" хамтлагийг оролцуулсан билээ. Болгооно уу.
Сэтгүүлийн бусад дугаарууд
Удахгүй “Толин хул” хэмээх бие даасан тоглолтоо хийх гэж буй Харанга хамтлагийн аргил гитарчин, МУ-ын Төрийн Шагналт, УГЗ, Цэдэндоржийн Чулуунбаттай хийсэн сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн ярилцлагыг дахин хүргэж байна.
Хоёрдугаар сарын дугаарынхаа зочноор бид уртын дуучин Б.Алтанжаргалыг урилаа. СУИС-ийн уртын дуу дуулаачийн ангийг гавьяат багш Ц.Дэлгэрийн удирдлага дор төгссөн тэрээр монгол ардын богино болон уртын олон дууг яруу сайхан дуулж, язгуур урлагаа хүндлэн бишрэгсдийн хайртай дууч болсон билээ. “Дөмөн”, “Төгөлдөр 6 маа”, “Идэр жинчин” хэмээх гурван цомогтой Б.Алтанжаргал өдгөө дөрөв дэх цомгоо гаргахаар зэхэж буй.
2-р сар 2021 2021 02 сар